본문 바로가기

중앙대의료원 교육협력 현대병원

Захирлын мэндчилгээ

현대병원 CEO 인사말

Хьюндай эмнэлгийн цахим хуудсанд зочилсонд баярлалаа.


Хьюндай эмнэлэг нь энэ жил 27 дахь жилийнхээ нүүрийг авч байгаа бөгөөд, жил бүр 10%-иас дээш тогтмол өсөлт, хөгжил дэвшлийг үзүүлж ирсэн байгууллага юм.


Бид K-Эрүүл мэндийн алсын харааг дэлхий дахинд түгээж, гадаадын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулснаар 2025 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн бахархам амжилттай байна.


Хьюндай эмнэлэг нь 402 ортой, 29 төрөлжсөн тасаг, 15 мэргэшсэн төвтэй нэгдсэн эмнэлэг бөгөөд, салбар бүрийн нарийн мэргэжлийн эмч нар олон салбарын хамтарсан үзлэгээр дамжуулан эмчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад анхаарч ажиллаж байна.


Мөн сүүлийн үеийн, хамгийн өндөр хүчин чадалтай оношилгооны төхөөрөмжүүд болон дэвшилтэт хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан эмнэлгийн технологийг нэвтрүүлснээр шалгалт – оношилгоо – эмчилгээ гэсэн шатлал бүхий "One Step" систем-ийг амжилттай хэрэгжүүлж байна.


Үүнээс гадна, эмнэлгийн бүх үйлчилгээ нь өвчтөн төвтэй байдлаар зохион байгуулагдсан бөгөөд тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд төрөл бүрийн техникийн шийдэл бүхий хяналтын системийг нэвтрүүлэн ажиллаж байна.


Цаашид ч бид байнгын шинэчлэл ба өөрчлөлтөөр дамжуулан өвчтөнд ээлтэй, хамгийн шилдэг эмнэлэг болохыг зорин хичээнгүйлэн ажиллах болно.


Баярлалаа.

Хьюндай эмнэлгийн захирал Ким Бү Соб

×