본문 바로가기

중앙대의료원 교육협력 현대병원

Чихрийн шижингийн төв

Чихрийн шижин өвчнийг даван туулахын тулд чихрийн шижинтэй хүмүүсийн идэвхтэй амьдралын хэв маягийн өөрчлөлт болон насан туршийн боловсролоор дамжуулан энэ өвчний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх шаардлагатай. Ийм үр дүнд хүрэхийн тулд зөвхөн өвчтөний хичээл зүтгэл бус, эмч, сувилагч, хоол зүйч зэрэг эмнэлгийн багийн зөв оношилгоо, зөвлөгөө ч мөн адил чухал үүрэгтэй.   Хьюндай эмнэлгийн чихрийн шижингийн төв нь чихрийн шижинтэй хүмүүсийн насан туршийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор дотоод шүүрлийн эмгэг судлал (эндокринологи), ясыг судлах (ортопед), мэдрэлийн өвчний (неврологи) нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, оношилгооны тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн чихрийн шижин өвчний мэргэшсэн сувилагч, хоол зүйч зэргийг багтаасан багийн эмчилгээний системийг бүрдүүлж, өвчтөн тус бүрт тохирсон боловсрол олгох, хангалттай зөвлөгөө өгөх үзлэгийг тогтмол явуулж байна.
Эмчилгээний чиглэл
Даралт ихсэх Чихрийн шижин Холестрины хэмжээ ихсэх Солилцооны хам шинж
Бидний давуу тал
Архаг хууч өвчин нь тухайн өвчтөний биеийн онцлог болон амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйл харилцан уялдаатайгаар илэрдэг онцлогтой байдаг. Тиймээс өвчтөн төвтэй, цогц менежмент бүхий эмчилгээний арга барил нь хамгийн оновчтой гэж үздэг. Хьюндай эмнэлэг нь өвчтөнийг гол цөмөө болгон, төрөл бүрийн архаг өвчнийг анхан шатанд нь илрүүлж, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох замаар цогц ба тогтолцоот оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Өвчний хувьд нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай тохиолдолд, манай эмнэлгийн салбар тусгай мэргэжлийн эмч нараар дамжуулан их сургуулийн эмнэлгийн түвшинд хүрэхүйц өндөр түвшний тусламж үйлчилгээг үзүүлдэг тогтолцоотой ажиллаж байна.
×