본문 바로가기

중앙대의료원 교육협력 현대병원

Олон улсын эмчилгээний төв

Хьюндай эмнэлгийн олон улсын эмчилгээний төв нь гадаад өвчтөний тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан илүү мэргэжлийн түвшинд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2010 оны 3-р сард байгуулагдсан. Гадаад өвчтөнд илүү нарийн оношилгоо, тав тухтай үйлчилгээг үзүүлэхийн тулд англи, монгол, орос, хятад чадварлаг орчуулагч-координаторууд байнгаар ажиллаж байгаа бөгөөд, англи хэл дээр үзлэг хийж чадах гэмтлийн эмч, дотрын эмч, хэвлийн дурангийн төв, нуруу нугасны төвийн тусгай мэргэжлийн эмч нарийг бүрдүүлсэн.
Эмчилгээний чиглэл
Гэмтлийн тасаг Дотрын тасаг Хэвлийн дурангийн төв Нуруу нугасны төв
Бидний давуу тал
Хьюндай эмнэлгийн гэмтэл, нуруу нугасны төв, дотрын болон мэс заслын тасгуудад англи хэлтэй эмч нар ажилладаг. Англи, Монгол, Орос, Хятад, Вьетнам, Тайланд орчуулагч ажилтнуудтай. Эдгээр мэргэжилтнүүд нь өвчтөнийг хүлээн авах, цаг захиалах, үзлэгт орох, төлбөр төлөх зэрэг бүх үйлчилгээг 1:1 харьцаатайгаар үзүүлдэг. Гадаадын өвчтөнд зориулан хил нэвтрэх үеэс эхлэн эх орондоо буцах хүртэлх бүх үйлчилгээг нэг дороос үзүүлдэг. Түүнчлэн, тухайн улсын өвөрмөц онцлогт тохируулсан хоолны цэсээр хангадаг.
×