
Хьюндай эмнэлгийн дурангийн мэс заслын төв нь ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал болон шээс, бэлгийн замын мэс заслын чиглэлээр дурангийн (лапароскопи) мэс заслын өргөн туршлагатай эмч нарын хамтарсан уялдаа холбоотой багийг бүрдүүлэн, өвчтөнд мэргэжлийн түвшинд хамгийн үр дүнтэй эмчилгээ үзүүлэх зорилгоор уг төвийг байгуулан амжилттай ажиллуулж байна.
Манай төв нь одоогийн байдлаар 1,000 гаруй дурангийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд, Намянжү хотод анх удаа дурангаар түрүү булчирхайн хорт хавдлын бүрэн тайрах мэс засал, бөөрний хавдрын тайралт, мөн цээжний дуран ашигласан уушгины хийн хаванг (пневмоторакс) эмчлэх хагалгааг нэвтрүүлсэн тэргүүлэгч байгууллага юм.
Эдгээр хүчин чармайлтаар дамжуулан, манай төв нь өвчтөнүүдийг хурдан хугацаанд эмнэлгээс гаргах, мөн хүндрэлгүйгээр өдөр тутмын амьдралдаа эргэн ороход чиглэсэн өндөр үр ашигтай, аюулгүй мэс заслын үйлчилгээг үзүүлж байна.
Эмчилгээний чиглэл
Түрүү булчирхайн хорт хавдрын мэс засал
Бөөрний хорт хавдрын мэс засал
Уушгины пневмотораксын мэс засал
Бидний давуу тал
Дэлхийд нэр хүндтэй “Olympus”, “Stryker” зэрэг хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай дурангийн мэс заслын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд, мэс заслын үеийн харагдацыг илүү нарийн, аюулгүй байлгаж, өндөр нарийвчлалтай мэс заслын орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн дурангийн мэс заслын үед ашиглагддаг trocar буюу гуурсны хэмжээг аль болох бага байлгаж, хамгийн цөөн тооны гуурсаар мэс засал хийх боломжийг судалж, шарх сорвижилтыг багасгахын төлөө тогтмол судалгаа, хөгжүүлэлт хийж байна. Мухар олгойн үрэвслийн мэс заслыг зөвхөн хүйсэнд нэг гуурс (trocar) ашиглан хийх боломжтой.
Хамгийн сүүлийн үеийн олон чиглэлт хамтарсан эмчилгээний систем (Multi-disciplinary approach)-ийг нэвтрүүлснээр цөсний хүүдий, гэдэс, бөөр, өндгөвч, умай зэрэг хэвлийн хөндийн олон төрлийн өвчнийг нэгэн зэрэг, хамтарсан мэс заслаар эмчлэх боломжтой болж байна.
Дурангийн камер нь хэвийн хэмжээнээс 6 дахин томруулсан өндөр нягтралтай (HD) дүрсээр хагалгаа хийх боломж олгодог ба хамгийн бага зүсэлтээр мэс засал хийхийг дэмждэг. Harmonic Scalpel зэрэг цус тогтоох тусгай тоног төхөөрөмж ашигласнаар мэс заслын үеийн цус алдалтыг багасгаж, биед үлддэг клипийн хэрэглээг ч мөн багасгах боломжтой болдог. Хьюндай эмнэлэгт 1,000 гаруй тохиолдлын дурангийн мэс заслын туршлагатай нарийн мэргэжлийн сувилагчид, мөн мэргэшсэн мэдээ алдуулалтын эмч нар хамтран дурангийн мэс заслыг аюулгүй, үр дүнтэй гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж байна.