
Хьюндай эмнэлгийн зүрхний тасаг нь титэм судасны өвчин болон төрөл бүрийн судасны тогтолцооны эмгэгтэй нягт холбоотой цусны өндөр даралт, зүрхний булчингийн цусан хангамж буурснаар үүсэх цээжний бах, зүрхний шигдээс, зүрхний дутагдал зэрэг зүрхний эмгэгүүд болон зүрхний хэм алдагдал зэрэг өвчнийг голчлон оношлон эмчилдэг.
Түүнчлэн манай төв нь цээжний өвдөлтийн клиник, аритмийн клиник, зүрхний дутагдлын клиник, гипертензийн клиник, гиперлипидемийн клиник, захын судасны эмгэгийн клиник зэрэг төрөлжсөн тусгай клиникуудыг ажиллуулж байна.
  Зүрх судасны өвчний чиглэлээр мэргэшсэн эмч нарын удирдлага дор мэргэжлийн түвшинд үзлэг, оношилгоо явагддаг бөгөөд "One Day, One Stop Service" үзүүлэх системийг нэвтрүүлсэн. Мөн ангиографийн төхөөрөмж (судасны рентген зураг авах аппарат) болон судасны дотоод хэт авиан оношилгооны төхөөрөмж ашиглан мэс заслын бус аргаар, зөвхөн хэсгийн мэдээ алдуулалттайгаар оношлогоо, эмчилгээг хийх боломжтой нь бидний онцлог юм.