
Бөөрний дотрын тасаг нь бөөртэй холбоотой бүх төрлийн өвчнийг оношлон эмчилдэг. Гол өвчнүүдэд хурц бөөрний гэмтэл, төрөл бүрийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл (гломерулонефрит), шээсэн замын халдвар, архаг бөөрний дутагдал зэрэг ордог бөгөөд, мөн даралт ихсэх өвчин болон чихрийн шижингийн шалтгаант бөөрний хүндрэлүүдийн эмчилгээг хариуцан ажилладаг.
Архаг бөөрний өвчин нь эмчиллээ гээд бүрэн эдгэдэг өвчин биш боловч, уг өвчнийг тэвчин, эрүүл амьдрах боломжийг олгох олон төрлийн эмчилгээний арга зам бий. Зөв эмчилгээ, тогтмол хяналтаар бөөрний эцсийн шатны дутагдалд орохоос сэргийлэх нь маш чухал бөгөөд, хэрэв эцсийн шатны дутагдалд хүрсэн тохиолдолд диализ (хиймэл бөөр) эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар бөөрний үйл ажиллагааг орлуулах боломжтой юм.