
Орчин үеийн нийгэм өндөр настны нийгэмд шилжиж буй энэ үед түрүү булчирхайн өвчин, шээс бэлгийн эрхтний хорт хавдар, шээс ялгаруулалтын эмгэг, эмэгтэйчүүдийн шээс бэлгийн эмгэг зэрэг асуудлууд анхаарал татахуйц түвшинд хүрч байна. АНУ-д түрүү булчирхайн хорт хавдрын улмаас нас баралт хамгийн өндөрт тооцогдож байгаа бол манай улсад ч энэ өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Мөн амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлдөг шээс задгайрах, шээс барих чадвар буурах, бэлгийн чадавхын алдагдал зэрэг эмгэгүүдийн шалтгаанаар эмнэлгийн тусламж хүсэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Дэлхий дахинд хүн амын 3–5 хувь нь шээсний чулуу өвчнөөр шаналж байгаа ба энэхүү өвчин нь маш хүчтэй өвдөлт, дахилт өндөртэй гэдгээрээ онцлог.
Хёнде эмнэлгийн Шээс бэлгийн эрхтний тасаг нь “оношилгоо ба эмчилгээг ирсэн өдөрт нь” хийхийг зарчим болгож, шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээг бүрэн гүйцэтгэдэг. Мөн мэс заслын заалт бүхий өвчтөнд хэвлийн хөндийн дурангийн аргыг нэн тэргүүнд сонгож, өвчтөний хурдан эдгэрэлт болон бэлгийн үйл ажиллагаа, шээс барих чадварыг хадгалах зорилготойгоор тусгайчилсан тусламжийг үзүүлдэг.
Бид оношилгоо, эмчилгээний нарийвчилсан арга зүйг ашиглан өвчтөн бүрийн нөхцөлд тохирсон хамгийн үр дүнтэй шийдлийг санал болгож, богино хугацаанд нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна.
Эмчилгээний чиглэл
Түрүү булчирхайн өвчин – Түрүү булчирхайн хоргүй томрол, түрүү булчирхайн хорт хавдар
Шээс задгайрах эмгэгүүд ба хэт мэдрэмтгий давсаг
Шээсний замын чулуу
Эрчүүдийн дааврын хямрал ба бэлгийн сулрал
Бидний давуу тал
Түрүү булчирхайн томролын үед эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг. Сүүлийн үеийн хос туйлт резекцийн аргыг нэвтрүүлснээр цус алдалт багасч, хэвтэн эмчлүүлэх хугацаа богиноссон. Мөн эдийн шинжилгээ хийж, түрүү булчирхайн хорт хавдрыг оношилсон тохиолдолд үе шатыг тогтоон, мэс засал, гормоны болон хими эмчилгээ хийнэ.
Хэвлийн даралтаас шалтгаалсан шээс задгайралын мэс заслыг нэг өдрийн дотор хийж, дараагийн өдөр нь эмнэлгээс гарах боломжтой.
Шээсний чулууны эмчилгээнд байгалийн гадагшлуулалт, долгион бутлах, дурангийн хагалгаа, лапароскопи, нээлттэй мэс заслыг хэрэглэж байна.