
Их сургуулийн эмнэлгүүдэд өвчнийг төрөл тус бүрээр нарийн мэргэжлийн тасгуудаар хуваан эмчлэх тохиолдол элбэг байдаг тул нэг өвчтөн олон тасгаар үзүүлэх шаардлагатай болж, эмчилгээний уялдаа холбоо алдагдах тохиолдол гардаг.
Гэвч насанд хүрэгчдийн өвчнүүд нь бие даасан тус тусын өвчин биш бөгөөд тухайн хүний биеийн онцлог, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой байдаг тул өвчтөнийг төв болгосон цогц, уялдаа бүхий эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга барил хамгийн үр дүнтэйд тооцогддог.
Гэсэн хэдий ч нэг эмч бүх төрлийн өвчнийг дангаараа бүрэн хариуцахад хүндрэлтэй байдаг.
Хьюндай эмнэлгийн архаг өвчний тасаг нь нэгдсэн үзлэг, оношлогоо, эмчилгээгээр дамжуулан төрөл бүрийн архаг өвчнийг эрт үед нь илрүүлж, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолон, тогтолцоот эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлдэг.
Мөн тусгай мэргэжлийн эмчилгээ шаардлагатай тохиолдолд манай эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт хандаж, их сургуулийн эмнэлгийн түвшинд эмчилгээ авах боломжийг бүрдүүлсэн.
Эмчилгээний чиглэл
Даралт ихсэх
Чихрийн шижин
Холестрины хэмжээ ихсэх
Солилцооны хам шинж
Бидний давуу тал
Насанд хүрэгчдийн архаг хууч өвчнүүд нь тус тусдаа салангид бус, харин өвчтөний биеийн онцлог болон амьдралын хэв маягтай харилцан уялдаа холбоотой байдаг. Тиймээс өвчтөнийг төв болгосон цогц удирдлагын арга барил нь хамгийн оновчтой хандлага юм.
Хьюндай эмнэлгийн архаг хууч өвчний тасаг нь өвчнийг эрт илрүүлэн оношлох, цаашид үүсч болзошгүй хүндрэлүүдийг урьдчилан таамаглах замаар өвчтөний эрүүл мэндийг цогц, системтэй байдлаар эмчлэх болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
Мөн өвчний төрлөөс шалтгаалан илүү нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээ шаардлагатай тохиолдолд манай эмнэлгийн тус бүрийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтаар их сургуулийн эмнэлгийн түвшинд тохирсон оношлогоо, эмчилгээний үйлчилгээг шуурхай үзүүлэх тогтолцоотой ажиллаж байна.