
Хьюндай эмнэлгийн амьсгалын эрхтний дотрын тасаг нь амьсгалын дээд зам, гуурсан хоолой, уушги, хавирганы завсар зэрэгт үүсдэг халдварт болон төрөл бүрийн өвчнийг нарийн оношлон, эмчлэх мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Эмчилгээний чиглэл
Архаг ханиалга
Амьсгалын дээд замын халдвар
Бронхит
Уушгины хатгалгаа
Уушгины сүрьеэ
Хатгалгаа
Гуурсан хоолойн тэлэгдэх өвчин
Харшлын өвчнүүд (Харшлын ханиад, Астма)
Уушгины завсрын эдийн эмгэгүүд
Уушгины судасны бөглөрөл
Хавирганы хөндийн эмгэгүүд (Плеврит, Пневмоторакс)
Уушгины хорт хавдар
Хүнд хэлбэрийн өвчтөний эрчимт эмчилгээ:
- Хурц амьсгалын дутагдал (Acute Respiratory Failure)
- Цусны халдвар, үжил (Сепсис)
Бидний давуу тал
Манай эмнэлэгт ихэнх цусны шинжилгээ, нянгийн шинжилгээ, уушгины үйл ажиллагааны шинжилгээг дотооддоо хийдэг тул хурдан, нарийн үр дүн гарна. Орчин үеийн CT төхөөрөмжөөр нарийвчилсан дүрс оношлогоо хийх боломжтой бөгөөд ихэнх шинжилгээг тухайн өдөрт нь хийж, үр дүнг авах боломжтой. Бага тунгийн уушгины CT шинжилгээгээр уушгины хорт хавдрын эрт илрүүлэг, мөн тамхинаас гарах клиник ажиллуулж байна. Тусгаарлалтын өрөө, тусгаарлагдсан эрчимт эмчилгээний тасагтай тул халдварт өвчний үед аюулгүй хэвтэн эмчлүүлэх боломжтой.