
Хьюндай эмнэлгийн зүрхний тасаг нь титэм судасны өвчин болон төрөл бүрийн судасны тогтолцооны эмгэгтэй нягт холбоотой цусны өндөр даралт, зүрхний булчингийн цусан хангамж буурснаар үүсэх зүрхний бах, зүрхний шигдээс, зүрхний дутагдал зэрэг зүрхний эмгэгүүд болон зүрхний хэм алдагдал (аритми) зэрэг өвчнийг голчлон оношлон эмчилдэг.
Эмчилгээний чиглэл
Даралт ихсэх
Зүрхний бах өвчин
Зүрхний шигдээс
Цусан дахь холестерины ихсэх өвчин
Зүрхний хэм алдагдах
Зүрхний дутагдал
Бидний давуу тал
Манай эмнэлгийн зүрхний эмч нар шинжилгээг өөрсдөө шууд гүйцэтгэдэг тул оношилгооны нарийвчлал маш өндөр байдаг.
Зөвхөн их сургуулийн эмнэлгүүдэд ашиглагддаг өндөр өртөгтэй зүрхний эхо болон зүрхний судсан дотуур дурангийн аппарат (ангиографи)-аар тоноглогдсон.
Мөн 65 сувагт MD CT төхөөрөмжөөр 3 хэмжээст дүрсийг гаргаж, өвчнийг амархан тодорхойлох боломжтой.
Ихэнх шинжилгээг нэг өдөрт багтаан хийж, өвчнийг эрт илрүүлэн хурдан эмчилдэг.
Түүнчлэн, зүрхний дотрын эмчилгээний тусгай өрөөтэй тул илүү мэргэшсэн, системтэй эмчилгээ авах боломжтой.