
Мэдрэлийн тогтолцоо нь төв мэдрэл, захын мэдрэл, вегетатив мэдрэл гэсэн гурван хэсгээс бүрддэг.
Төв мэдрэл нь тархи, нугасыг, захын мэдрэл нь хөдөлгөөний болон мэдрэхүйн мэдрэлийг, вегетатив мэдрэл нь симпатик ба парасимпатик мэдрэлийг хамардаг.
Мэдрэлийн тасаг нь эдгээр тогтолцоонд гарсан өөрчлөлтийг нарийн оношлон, дотрын аргаар эмчилдэг.
Эмчилгээний чиглэл
Тархины судасны гаж хөгжил мөн тархины судасанд үүсдэг эмгэгүүд
Таталт өвчин буюу эпилепси өвчин
Гар, хөл чичрэх эмгэг (тремор)
Булчингийн хэт агшилт
Хорея, Паркинсоны өвчин, тархи болон нугасны хавдар
Альцгеймерийн өвчин буюу ой санамж муудах мартамхайрах өвчин, тархины үрэвсэл, менингит
Нугасны үрэвсэл (миелит), хүүхдийн саажилт, олон голомтот хатуурал (Multiple sclerosis)
Мөн үүнээс гадна захын мэдрэлийн эмгэг, булчингийн өвчин зэрэг бүх мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж болох бусад эмгэгүүд
Бидний давуу тал
Намянжү бүс нутагт анх удаа мэдрэлийн эмч байнгаар ажилладаг эмнэлэг бөгөөд тархи, мэдрэлийн тогтолцооны өвчний нарийн мэргэжлийн үзлэг, эмчилгээ хийх бүрэн боломжтой.
Манай эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн CT, MRI аппаратаар тоноглогдсон бөгөөд бүх өвчтөнд шалгалт, оношлогоо, эмчилгээ, эм бичилт зэрэг үйлчилгээг нэг өдөрт багтаан үзүүлэх хурдан шуурхай оношилгоо, эмчилгээний системтэй.
Мөн 24 цагийн турш яаралтай тусламжийн эмч байнгаар ажилладаг тул яаралтай тусламж ба мэдрэлийн эмч нарын хамтын ажиллагааны үндсэн дээр хүнд хэлбэрийн тархины цус харвалтын анхны шатыг яаралтай оношлох, эмчлэх боломжтой.