본문 바로가기

중앙대의료원 교육협력 현대병원

Эрүүл мэндийн үзлэгийн тасаг

Хьюндай эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгийн тасаг нь ерөнхий эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгдөг бөгөөд шинжилгээний явцад илэрсэн архаг өвчнүүд болох чихрийн шижин, холестрины хэмжээ ихсэх, даралт ихсэх, ходоодны үрэвсэл, ходоодны шарх гэх мэт өвчнийг дотрын нарийн мэргэжлийн эмч оношлон, хяналт тавьж, эмчилгээ хийдэг.
Эмчилгээний чиглэл
Чихрийн шижин Даралт ихсэх Холестрины хэмжээ ихсэх Урьдчилан сэргийлэх вакцин Хоол боловсруулах замын эмгэг (ходоодны үрэвсэл, ходоод/арван хоёр нугалаа гэдэсний шарх) Хамрын хөндий, залгиур, амьсгалын замын хурц үрэвсэл
Бидний давуу тал
Рентген, цусны шинжилгээ, ЭХО, CT, MRI зэрэг бүх төрлийн шинжилгээг хурдан шуурхай хийлгэх боломжтой. Шинжилгээний хариуг дотрын эмч шууд үзэж, зөвлөгөө өгөх ба эмчилгээ шууд эхлэх боломжтой. Шаардлагатай тохиолдолд бусад нарийн мэргэжлийн эмч нартай холбоо шууд тогтоон хамтарсан эмчилгээ хийдэг.
2222
×