본문 바로가기

중앙대의료원 교육협력 현대병원

Нуруу нугасны төв

Хьюндай эмнэлгийн нуруу нугасны төв нь нуруу нугасны өвчнийг эмчлэх чиглэлээр олон жилийн туршлагатай, “Wooridul” эмнэлгийн хоёр нуруу нугасны нарийн мэргэжлийн эмчийн санаачилгаар байгуулагдсан. Тус төв нь нуруу нугасны өвчний төрөлжүүлсэн эмчилгээ, нарийн мэргэжлийн сэргээн засах багтай бөгөөд орчин үеийн мэс заслын техник, мэргэшсэн нөхөн сэргээх эмчилгээний аргаар таны эрүүл мэндийг хамгаалах болно. ※ Нуруу нугасны төв нь онлайн захиалга авахгүй тул, захиалгатай холбоотой мэдээллийг тухайн тасгийн лавлахаас лавлана уу.
Эмчилгээний чиглэл
Бүсэлхий нурууны өвчин: нурууны диск, нурууны суваг нарийсах өвчин, нурууны суулт, нурууны нугалам урагш хазайх эмгэг, нурууны нугалам салалт, ясны сийрэгжилттэй холбоотой нугаламын даралттай хугарал Хүзүү нурууны өвчин: Хүзүүний диск, хүзүү нурууны суваг нарийсах өвчин, арын уртавтар холбоос ясжих Ахимаг насны нурууны гаж хөгжил: Нугалам урагш шилжих эмгэг, нуруу хажуу тийш муруйх, нуруу урагш бөгтөр болох Шалтгаангүй нурууны гаж хөгжил: Нугаламын салалт, өсвөр насны хүүхдийн нурууны хажуугийн муруйлт
Бидний давуу тал
Хьюндай эмнэлгийн нуруу нугасны төв нь мэс заслын бус эмчилгээг нэн тэргүүнд хэрэгжүүлдэг. Хэрэв зайлшгүй мэс засал шаардлагатай бол, эрүүл эдийг аль болох хадгалах ба цус сэлбэлтгүйгээр гүйцэтгэх нь бидний зарчим юм. Бид микроскоп, дуран болон лазер төхөөрөмжийг ашиглан, хамгийн бага зүслэгээр зөвхөн өвчтэй хэсгийг оновчтой эмчилдэг. Үүний үр дүнд өвчтөн богино хугацаанд эмнэлгээс гарч, хүндрэлийн эрсдэлгүйгээр энгийн амьдралдаа хурдан эргэн орох боломжтой болдог.
2222
×