
Гоо сайхны мэс засал нь биеийн бүтэцийн өөрчлөлт, төрөлхийн гажиг мөн үйл ажиллагааны согогийг засахад чиглэсэн мэс заслын тусгай салбар юм.
Биеийн гадна илрэх төрөлхийн гажиг болон олдмол өөрчлөлт, эд эрхтний дутагдлыг үйл ажиллагаа болон хэлбэр дүрсийн хувьд хэвийн байдалд ойртуулан засах замаар өвчтөнд өөртөө итгэлтэй, ая тухтай амьдрал бэлэглэдэг.
Гоо сайхны мэс заслыг ерөнхийд нь нөхөн сэргээх мэс засал болон гоо сайхны мэс засал гэж ангилдаг боловч, практикт энэ хоёрыг тодорхой зааглахад хэцүү байдаг.
Нөхөн сэргээх мэс засал нь гэмтэж өөрчлөгдсөн анатомийн бүтцийг сэргээхийн зэрэгцээ гоо зүйн үр нөлөөтэй байдаг бол, гоо сайхны мэс засал нь зарим тохиолдолд стандартаас давсан төгс хэлбэрийг бий болгох зорилготой байдаг. Иймээс аль зорилго давамгайлж байгаагаас хамааран гоо сайхны болон нөхөн сэргээх мэс заслын ангилал хийгддэг.
Сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс засал дэлхий дахинаа өндөр эрэлттэй болж, олон хүний итгэл үнэмшил болон амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Эмчилгээний чиглэл
Нүүрний гэмтэл
Доод мөчний нөхөн сэргээх мэс засал болон хэвтрийн цооролт
Арьсны хоргүй болон хортой хавдар
Ерөнхий арьсны эмгэгүүд
Гоо сайхны мэс засал (нүд, хамар, нүүрний яс, хөх, гадны биетийг авах) ба давтан хагалгаа
Хөхний сэргээн засах мэс засал
Бидний давуу тал
Манай эмнэлэг нь арьсны хавдрын мэс заслыг хамгийн богино хугацаанд (дунджаар 3 хоногт) хийх боломжтой бөгөөд эмгэг судлалын шинжилгээг дотооддоо хийдэг.
Нүүрний гэмтлйин үед бусад чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтарсан багийн оношлогоо, эмчилгээ хийж, хамгийн сайн үр дүнд хүрэхийг зорьдог.
Оёдол хийх мэс засал нь эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээнд багтаж байвал даатгалаар төлөгдөх боломжтой.
Манай тасаг нь зөвхөн нөхөн сэргээх эмчилгээ бус гоо сайхны мэс засал шаардлагатай өвчтөнд зориулан эмчилгээг үзүүлдэг.
Нөхөн сэргээх мэс засал нь ашгийн бус зөвхөн өвчтөний сэтгэл ханамж ба аюулгүй байдалд чиглэсэн байдлаар явагддаг.
Хэвтэн эмчлүүлэх болон эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийх боломжтой.
1:1 харьцаанд суурилсан төлөвлөгөөний дагуу мэс засал, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.
CT, MRI, вакуум сорох шархны эмчилгээ зэрэг оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллаж байна.