본문 바로가기

중앙대의료원 교육협력 현대병원

Дүрс оношлогооны тасаг

Рентген, ЭХО, соронзон орон зэрэг дүрс оношилгооны төхөөрөмжийг ашиглан өвчтөний оношлогоо, эдийн шинжилгээ болон тодорхой эмчилгээг хариуцдаг тасаг бөгөөд, дүрс оношилгооны тасаг нь дээрх дүрс оношилгооны төхөөрөмжүүдийг ашиглан өвчтөнд онош тавих, эмчилгээний аргыг тодорхойлох, эмчилгээний явцыг үнэлэх зэрэгт эмч нарт туслалцаа үзүүлдэг ба эдгээр төхөөрөмжийг ашиглан эдийн биопси буюу эдийн шинжилгээ хийдэг. Мөн хоол боловсруулах тогтолцоо, цөсний зам, шээсний зам зэрэгт бөглөрөл үүссэн тохиолдолд нарийссан хэсгийг тэлэх, шингэн гадагшлуулж мэс заслын аргыг ашиглалгүйгээр биеийн дотоод цус алдалтыг зогсоох, хорт хавдрын голомтод химийн эмчилгээ хийх зэрэг аргаар шууд өвчтөний эмчилгээнд оролцож байна.
Эмчилгээний чиглэл
Рентген зураг Компьютер томографи (CT) Соронзон резонанс дүрслэлийн аппарат (MRI) Хэт авиан шинжилгээ, ЭХО (US) Интервенцийн радиологи (Interventional Radiology)
Бидний давуу тал
Манай эмнэлэг нь соронзон резонансын дүрслэлийн аппарат (MRI), олон зүслэгтэй компьютер томограф (MDCT), ЭХО, судасны дүрс оношилгооны аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, тэдгээрийг ажиллуулах мэргэшсэн чадварлаг баг хамт олонтой бөгөөд түргэн шуурхай, нарийн шинжилгээ, дүрс тайлбарыг хийж, эмчилгээний бүхий л тасгуудад шаардлагатай мэдээллийг найдвартай хүргэж байна. ЭХО, судасны дүрс оношилгооны аппарат, Маммотом зэрэг аппаратыг ашиглан, интервенцийн радиологийн чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүд маань их сургуулийн эмнэлэгтэй адил түвшинд үйлчилгээ, хагалгааг хурдан шуурхай хийж, мэс засал болон мэдээ алдуулалтын эрсдэлгүйгээр судасны төрөл бүрийн эмгэг, шингэн гадагшлуулах эмчилгээ зэрэг эмчилгээний чиглэлд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өвчтөн бүрт хамгийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхийн төлөө, дүрс оношилгооны тасгийн хамт олон нэг зорилго, нэг сэтгэлээр тууштай, чин сэтгэлээсээ ажилласаар байна.
2222
×