본문 바로가기

중앙대의료원 교육협력 현대병원

Лабораторийн оношилгооны тасаг

Хьюндай эмнэлгийн лабораторийн оношилгооны тасаг нь өвчтөний цус, шээс, өтгөн, биеийн шингэн болон эдийн шинжилгээний сорьцод төрөл бүрийн шинжилгээ хийж, өвчнийг илрүүлэх, эрт шатанд оношлох, өвчний явцыг хянах, эмчилгээний үр дүн болон урьдчилсан төлөвийг үнэлэх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Бид шинжилгээний орчин үеийн арга аргачлал, дэвшилтэт технологийг оношилгоонд тасралтгүй нэвтрүүлж, анагаах ухааны шинэ мэдлэг дээр үндэслэн эмч мэргэжилтнүүдэд өвчтөний оношилгоо, эмчилгээг илүү нарийн, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж байна.
Эмчилгээний чиглэл
Цус судлал Клиникийн биохими Оношилгооны дархлаа судлал Клиникийн бичил биетний судлал Цус сэлбэлт Лабораторийн менежмент Лабораторийн мэдээллийн технологи Орчны түргэн оношилгоо
Бидний давуу тал
Манай эмнэлгийн лаборатори нь үнэн зөв, шуурхай шинжилгээний үр дүнгээр дамжуулан эмч, өвчтөнд шаардлагатай мэдээллийг түргэн хугацаанд хүргэж өгдөг. Бид хамгийн сүүлийн үеийн анагаахын мэдлэг, дэвшилтэт технологийг оношилгооны үйл ажиллагаанд нэвтрүүлэн, эмнэлзүйн оношилгоо, эмчилгээний шийдвэрийг илүү үр дүнтэй, мэргэжлийн түвшинд гаргахад эмч мэргэжилтнүүдэд бодитой туслалцаа үзүүлж байна. Манай лаборатори нь БНСУ-ын дотоод, гадаадын чанарын хяналтын үнэлгээний байгууллага болох Солонгосын Чанарын Удирдлагын Холбооны хөтөлбөрт тогтмол хамрагдаж, шинжилгээний чанарыг тасралтгүй сайжруулах чиглэлээр (Quality Improvement) тууштай ажиллаж байна. Түүнчлэн улсын эмнэлгийн байгууллагын магадлан итгэмжлэл, Клиникийн лабораторийн мэргэжлийн холбооны үнэлгээний шалгалт зэрэг албан ёсны магадлагааны үеэр тогтмол “Шилдэг лаборатори” гэрчилгээ авсаар ирсэн нь бидний лаборатори чанар, стандартын өндөр түвшинг хадгалан ажиллаж буйн илэрхийлэл юм.
2222
×